Hollywood-ын Яг Ижилхэн Санаа Агуулсан Кинонууд

Battle: Los Angeles Энэ үнэхээр дажгүй кино болсон ч гэлээ төгсгөл нь тиймэрхүү. Бас өрнөл хэсэг. Зөвхөн тэр салаа бүгдийг дийлж гарсан нь Америкийн зэвсэгт хүчний гайхамшигтай сайн гэдгийг харуулж байгаа хэрэг. Нөгөө талаас энгийн цэргүүд ч даалгавартаа эх орондоо үнэнч тэд агуу зүйлийг бүтээж чадна гэдэг нийтлэг дайны тухай кино. Эсвэл Battle of Los Angles Энэ киног үзээд зүгээр лего тоглож байгаа мэт л санагдсан энд бичих юм ердөө алга. Энэ 2 кино яг ижилхэн зохиолтой. Гэхдээ 2улаа 2011 онд гарсан.

Дараагийн кино бол Eagle Eye(2008) Transformer-ийн гол дүрийн залуугийн тоглосон кино. Түүний ид мандаж байсан үедээ. 80саяар хийгдэж 178саяыг дэлхий даяар олсон. Дажгүй шүү ухаант робот Нэгдсэн Улсыг хамгаалхаар бүтээгдсэн. Харин үүнтэй адилхан  робот дэлхийг сөнөөхөөр завдаж буй бөгөөд Орос улс үүнд нь тусалдаг. Echelon Conspiracy 2009онд гарсан. Ердөө 2саяыг олсон. Battle of LA-г бодвол гайгүй ээ.

Үргэлжилээд Bounty Hunter(2010) Jennifer Aniston Gerard Butler нарын тоглосон кино. Хөгжилтэй уянгын хайр сэтгэлтэй таалагдсан. One for The Money(2012) Энэ кино саяхан нээлтээ хийсэн. Үзэж амжаагүй ч танилцуулгыг нь харахад бас  нэрнээс нь авхуулаад нэг ижил мэт санагдлаа. Гол дүрийн 2 мэдээж учиртай болох нь гарцаагүй.

No String Attached, Friends with Benefits, What's Your Number Эд бүгд 2011 онд гарсан. 3ууланг үзсэн. Уур амьсгал бол нэг хэвийн. Мэдээж хос 2ын дүрийн сонголтууд зэвүүн сайн.

3дахь кино нуршуу нэг тиймэрхүүдүү 

2дахь кино Мила-д иймэрхүү дүр бол тохирохгүй санагдсан 

1дахь кино Эштон л киног аварсан

Гэхдээ хайр сэтгэлийн кино үзэж романтик мөрөөдөлд автах дуртай хүмүүст бол дажгүй 3н кино. Энэ жилийн 2сарын14нөөр 3ууланг нь бэлдэж тавиад найзыгаа тэврээд үнсээд инээгээд уяраад өнгөрүүлээрэй. Мэдээж дарсаа мартав :)

Хүүхэлдэйн киноны хувьд Мadagasar энэ ч хөөрхөн шүү. Тэр оцон шувуунууд татаачихнаа. Хүнийг ганц далавчны цохилтоор ухаан алдуулна айн хаха. Харин түүнтэй ижил төрхтэй  дараа жил нь гарсан яг адилхан нь The Wild би огт үзээгүй. Яаж ийм адилхан зүйлсийг үзэж болдог байна. 

Энэ бүгдээс дүгнэхэд хүмүүсийн эрэлт нэмэгдэж байгаа боловч түүнийг хангахуйц шинэ санаа бүтээл ховордож байна гэж ойлгож болох юм. Мөн яг эрэлттэй байж болох кинонуудыг дахин шинэчилж өөр олны анхаарал болоод сэтгэлийг татсан жүжигчидээр тоглож амилуулах нь фэнүүдийнх нь хувьд таалагдах нь гарцаагүй.

1 сэтгэгдэл:

null
The_Island_MISHEEL

Khanso сэтгэгдэл үлдээдэгт нь баярладаг шүү
аа бас хүмүүс ямар кинонууд ижилхэн бэ санал бодлоо хуваалцаарай
өөр санаанд орж ирсэн кинонуудаа нэмэх болно орж байгаарай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)