<b:if cond='data:blog.homepageUrl == data:blog.url'>Амьдралын Утга Учир <b:else/>data:blog.pageNameАмьдралын Утга Учир </b:if> : Бодол
Subscribe:
$gogo_blog_widget_section_second-row_79429$

Бодол

Өмнөх хотын дарга Лениний хөшөөг авч хаяхад олон дургүй байсан ч, түүнээс олон хүн дуртай байсан. Ялангуяа залуус... Харин тэдгээр дуртай байсан хүмүүс яагаад гэдэг шалтгаанаа 1990 онд талбайд жагссан хүмүүстэй адилхан юугаа ч мэдэхгүй дэмжиж байсан. Нөгөө хэсэг дургүйчүүд нь түүхэн учир шалтгааны талаар мэдээлэлтэй байсан нь зөвхөн оросын эх сурвалжаас, хуучны үзэл суртлын үүднээс. Харин залууст болон ардчилал гэж ярих дуртай хүмүүст зөвхөн барууны мэдээллийн эх сурвалж  Ленинг зөвтгөх байсныг монцамэ.мн тойм хэсэгтээ орчуулан хүргэжээ. Англи судлаачийн бичснээр "Ленин золоор үхчихсэн бол өдийд гамингийн удмынхан тус улсыг захирч байх байсан" гэсэн хэсэгт Монгол улс орж байгаа юм. Ленин хувьсгал гаргаж, Барон Хүрээнд орж ирж гаминг хөөсөн нь, түүнээс хойш манайд өрнөсөн, 1990 оны ардчилсан хувьсгал, одоо болж буй үйл явдалд гарцаагүй Лениний үйл хэрэг байжээ. Өөрөөр бол Ленин үйл хэргээ бүтээж чадаагүй бол Ар Монголын өөртөө засах орон, яг л өнөөгийн Оросын Алс дорнодын хөгжилгүй амьдрал Улаанбаатар хотод биш ээ, нийслэл Хүрээнд өрнөх байжээ. Ёстой нөгөө Монголыг мэдэхгүй гадаадууд танайх морь тэмээгээр явдаг уу машин байдаг уу гэдэг нь биелэлээ олох байж. Нөгөө талаас нийтлэл бичигч судлаач учраас  Октябрийн хувьсгал өрнөөгүй бол Куба, Хойд солонгос зэрэг улсууд олон улсын шүдний өвчин болохгүй байсан гэдгийг олж мэдсэн хэрнээ Монгол улсын талаар огт судлаагүй орхино гэж баймааргүй. Эндээс барууныхан Монгол улсыг нэг их юманд авч үздэггүй нь батлагдаж байгаа юм. Юу гэхээр, дэлхийн хэмжээнд бидний улс бол өчүүхэн жижиг зүйл гэдгийг манай ардчилагчид, барууныг шүтэгчид ойлгохгүй, өөрсдийгөө Билл Гейтс, Цукерберг, Трампын үйл хөдлөл үг яриаг дуурайвал эсвэл америкийн шоуг оруулж ирвэл тэдэн шиг болчихно гэдэгт итгэж бусдыгаа басамжилж доромжлох нь инээдтэй хэрэг. Юутай ч хөшөөг нураах нь буруу байсан. Гэхдээ одоо байхгүй учраас, Ар монгол гэж хэлүүлдэггүй учраас, өнгөрснөө магтаж бас доромжлохгүй ирээдүйг бүтээх, гэхдээ дээрх мундагуудыг дуурайж жүжиглэдэггүй "залуу" хүмүүсийг дэмжиж зөв чиглүүлмээр багахаан хувьсгал гаргамаар юм шиг... Хувьсал ч юм уу...
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Зуугийн сүм. (зочин)

Хөшөөө бол түүх...муу ч сайн ч алдаа оноо,аваа өгөөг сануулсан түүхэн баримтаараа л үлэх байсан юм даа..Хөшөө буулгасаныг таашаадгүй..яахав,байрлалыг нь солиод л болох басан гэж санадаг юм...энэ маягаараа бол ахиад өөр нэгэн хувьсгал гарах байхөө.

Модон Хүн

Зуугийн сүм хувьсгал гаргахад гол нь санхүү юм билээ шд хэхэ хэзээ орж ирэхээс хамаараад гарах нь гарах байх аа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)