<b:if cond='data:blog.homepageUrl == data:blog.url'>Амьдралын Утга Учир <b:else/>data:blog.pageNameАмьдралын Утга Учир </b:if> : Бид Хэзээ Оросуудыг Алж байгаа Кино Хийх вэ?
Subscribe:
$gogo_blog_widget_section_second-row_79429$

Бид Хэзээ Оросуудыг Алж байгаа Кино Хийх вэ?

Манайхан энд "Зүрхний хилэн" гэдэг нэртэй кино хийж хятадуудыг алж байх хойгуур, оросод энэ сарын 30наас эхлэн "Легенда о Коловрате" нэртэй Бат хааны цэргүүдийг хядаж буй түүхэн кино гарч эхлэх юм байна. Үнэндээ манайхан ганц хотыг эзлэх гэж ихээхэн хохирол амсаж, түүнд нь Коловрате гэдэг цэргийн дарга түйвээсэн нь үнэн л юм байна. Хэрэв кино үздэг бол 11-30нд кино нээлтээ хийж байнаа гэдэг бол маш их ач холбогдол өгч байгаагийн илрэл. Оросын удирдлагууд киногоор цаашдын улстөр, нийгмийн бодлого үйл явдлаа тодорхойлдог болоод удаж байна. Энэ нь нэг талаас төрөөс тусгайлан киноны төсөв баталдагтай холбоотой. Харин манай киночид төрөөс мөнгө гуйгаад бүтээгүй шиг санагдаж байна. Ингэхэд манай кино урлагт славянчуудыг муухайгаар дүрсэлсэн тохиолдол Барон Унгерн, түүний цэргүүдээс өөр байхгүй байх аа даа. Бүр нэг тийм хятадуудыг яаж муухайгаар дүрсэлсэн шиг бүтээл огт санаанд буухгүй байна. Яахав ардчилал гарах хүртэл болохгүй байсан байх л даа. Гэхдээ ардчилал гарснаас хойш өмнөдүүдээ муухайгаар дүрсэлсэн хэвээрээ атлаа, хойдуудаа яагаад муухайгаар дүрсэлж чадахгүй, өдий хүртэл эмзэглээд байгаа нь сонин юм. Саяхан нэг хэн ч мэдэхгүй Оросын нэг хотын киноны шүүгч хүрч ирээд, "Чингисийн хүүхдүүд" киног үзээд, "надад америк хүүхэн тоглосон нь таалагдсангүй. Монголд Оросын соёлын нөлөө хэрэгтэй юм байна" гэх мэтээр томроод байсан. Бүр Оросын нэр хүндтэй найруулагч Бодров хүртэл "Монгол" гэж нэртэй кино хийж монголчуудыг дэлхийг даяар доромжилсон. Гэхдээ бас л түүхэн үнэн болох Чингис хаан МНТовчоонд 10 жил сураггүй байдаг үеийг олж хараад киноныхоо үндэс болгоод хийчихэж байгаа юм. Үүнийг л авьяас. чадвар. туршлага. дэлхийн хэмжээний сэтгэх гэж хэлэх байх... Одоо нийтлэл энэ тэрхнээр оросыг муулагчид шат ахиж жинхэнэ утгаараа Оросуудад "та нар ийм муухай хүмүүс шүү" гэдгийг мэдрүүлэх түүхэн бүтээл хийх хэрэгтэй шиг... 
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Зуугийн сүм. (зочин)

Өөрийн ч Оросын ч Түүхээ сайн мэдэх,тэр дундаа Монгол-Оросын түүхийн харилцааг үнэн зөвөөр нь сайн мэдэж баймааж нь хийж чадах болов уу даа.Энэ бүхэн нэгэн цэгт төвлөрч хараахан амжаагүйдээ өдий хүрсэн болов уу.

Модон Хүн

Зуугийн сүм бараг л тийм байх

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)