<b:if cond='data:blog.homepageUrl == data:blog.url'>Амьдралын Утга Учир <b:else/>data:blog.pageNameАмьдралын Утга Учир </b:if> : Баримтгүй
Subscribe:
$gogo_blog_widget_section_second-row_79429$

Баримтгүй

Сүүлийн үед амиа хорлолт ихэссэн талаар бичих болжээ. Гэтэл "энэ мэдээлэл бодит үнэнд нийцэх үү? Бид дотор нь өөрсдөө амьдардаг байж яагаад сүүлийн 3 хоногт 7 хүн амиа хорлосоныг мэдээгүй өнгөрсөн хэрэг билээ? "гэдэг талаар ярихгүй байна вэ?  Хэд хоногийн өмнө 2 хүн амиа хорлосон. Гэхдээ яагаад ч юм бэ хэвлэл мэдээлэл, олон нийт үүнийг амиа хорлолт гэж авч үзсэнгүй. Харин жилд 843 хүн МУ амиа хорлодог гэж дэлхий нийтэд зарласан байгууллага үзэж байна. Хэд хоногийн өмнө мөсөн дээгүүр машинтай гол гатлах гэж явсан 4 хүний 2 нь амиа алдсан. Үүнийг амиа хорлолт гэж үзнэ. Мөн гарааштаа машинаа засаж байгаад халааж байгаад угаартаж үхвэл, Налайхын нүүрсний цооногт шороонд даруулж үхвэл, зун голын эрэг дээр архидаж байгаад живж үхвэл, сураггүй болсон малдаа яваад үхвэл... Харин яагаад ийм мэдээлэл дээр үндэслэж МУлсын нэр хүндийг дэлхий нийт болон бидний дунд төр засгаа хараах байдалд хүргэх болов гэдэг асуулт бас л гарч ирнэ. МУ гэлтгүй сүүлийн үед хөрш ОХУ амиа хорлолт ихэссэн гэж хамтатган ярих болов. Энэ нь барууны орнууд Монголыг одоо хүртэл коммунист, Оросоос хамааралтай гэж үзсээр байгаагийн илрэл юм. Гэтэл бодит амьдрал дээр бид хүссэн үедээ баруун руу явж болж байна, тэдний дуу хөгжмийг хүссэн үед сонсож тоглож болж байна, тэдний олон төрлийн брэндийг хэрэглэж байна, хэн ч гей лесбидэж болж байна, хүсвэл аль ч аймгийн төв дээр очоод англи хэл сурч, христийн сүмд явж болж байна. Яагаад барууныхан, бид тэдний хүссэн зүйлийг хийж байгааг сурталчилдаггүй болж бүтэхгүйг нь дэлхий нийтэд цацаж хаядаг байна? Нөгөө талаас үнэндээ хар бараан мэдээллийг бид дотроосоо гадаад улсуудад өгдөг. Энэ нь сөрөг хүчин эрх баригчдыг харлуулах гэж ийм үйлдэл хийдэг гэж ойлгож болно. 

Өөрөөр, Литва улс нь 2.8 сая хүн амтай ба 100 мянган хүн тутамд 28 гэсэн амиа хорлолтын үзүүлттэй. Үүнээс болж 2015 онд литвын жүжигчин фб хуудсаар дамжуулж төр засагтаа анхаарал хандуулахыг шаардаж байсан нь олон улсын анхааралд өртөж байсан. Харин манайх яг адилхан үзүүлэлттэй, манай сэтгэл зүйн эмч нар ярилцлага өгөхдөө Литва улсаар жишээлж ярьдаг байлаа. Гэтэл одоо өөрсдөө ийм байдалд хүрчихсэн судалгаа гараад 2 жил өнгөрсөн ч таг чимээгүй л байна. Мөн литвын жүжигчний 8 найз амиа хорлосон гэж байгаа. Харин миний эргэн тойронд, хамаатан садан, танилын хүрээнд амиа хорлосон нэг ч жишээ алга. Өөр хэн нэгний хүрээнд ч ийм их егүүтгэл байхгүй болов уу. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)