<b:if cond='data:blog.homepageUrl == data:blog.url'>Амьдралын Утга Учир <b:else/>data:blog.pageNameАмьдралын Утга Учир </b:if> : Асуудал
Subscribe:
$gogo_blog_widget_section_second-row_79429$

Асуудал

Олимпийн туган дор жагсаж орж ирсэн ОХУ баг тамирчид цэнгэлдэхэд байрлалаа эзэлсний дараа авахуулсан зураг бололтой.

Хэрэв ОХУ-г ОУОХорооноос сэргээш хэрэглэсэн гэж хориогүй бол ийм зураг хэзээ ч бий болохгүй байлаа. Энэ зураг зөвхөн Монголын цахим орчинд тарж байгаа гэхээр, үүнийг монголчууд зохион байгуулсан. Ямар зорилгоор яах гэж ийм зураг дарсан нь сонирхолтой. Монгол-Оросын ган бат найрамдалт харилцаа гэгч нь 90 онд үгүй болсон. Саяхнаас оросууд олон улсын хоригт орсноор, "ялагдлыг ялалт болго" гэдэг барууны зарчмыг гарамгай ашиглаж, манай зах зээлд хүч түрэн орж ирсэн. Бодит байдлыг харвал үнэхээр Оросын эдийн засгийг бага боловч монголчууд тэтгэж байгаа. Гэхдээ Дэлхийн 2 дайны үед хамаг байдгаа шавхаад танкийн бригад бий болгосон шиг монголчууд хувьдаа үнэхээр сайн тус хүргэж байгаа. Жил бүр ойролцоогоор 800 сая орчим долларын бензин шатахууны импортлож байна. Жилийн 4 улирал Итгэлт хамба руу аялах болсон. Бүр 3н жил дарааллан очиж мөргөх ёстой ч гэнэ үү... Абсолютаас аваад жижиглэнгийн бараанууд орж ирэх болсон. Ихэнх нь бараанууд нь оросод үйлдвэрлээгүй, оросоор дамжиж орж байгаа. Өөрөөр бол оросын ганзагийн наймаа хөгжиж байгаа...
Гэхдээ Оросоор зогсохгүй олимп зохион байгуулагч Өмнөд солонгост монголчууд бүр их тусалдаг. Ихэнх монголчууд Өмнөдөд ажилладаг 20 мянган хүн Монгол улсын гэр бүлүүдийг өлсгөлөнгөөс аварсан гэж боддог нь харамсалтай. Шууд утгаараа тийм ч гэлээ, цаад утгаараа Өмнөдөд ажиллаж байгаа тэдгээр 20 мянган хүн Өмнөдийг өдий зэрэгтэй, цаашид улам их хөгжихөд гар бие оролцож байгаа. Мөн 20 мянган хүний гэр рүүгээ явуулдаг доллараас илүү долларыг монголчууд өмнөдөд алддаг Жишээ нь: хүн бүр samsung, hyundai, lg, e-mart, kia, lotte гэх мэт брэндүүдийг хэрэглэдэг. ТВ болгон солонгос сериал худалдаж авч гаргаж байгаа. skytel, sky resort, сүнжин, сөүл ресторан гэх мэтүүдээр үйлчлүүлдэг. Бүгд л кимчи, гоймон, амтлагч иддэг. Манай ерөнхийлөгчийн төмөр замын 720 тэрбум төгрөгийн хэрэгт самсунг хүртэл хутгалдсан байдаг. Хэрэгт холбогдож шоронд байсан солонгосыг тавиад явуулчихсан. Сая хүртэл Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас циркчдийг шалгаруулж Өмнөдийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр явуулсан. Наанаа их гоё нэртэй л дээ. "Монголчуудын соёлыг таниулах". Үнэндээ солонгосчууд моринд гарамгай харваачид байсан л гэж өмнөдөд ирсэн жуулчид ойлгож байгаа. Энэ бол нүдэнд ил байдаг жишээнүүд. Цаана нь юу байдгийг мэдэхгүй юм. "Чингис", "Самурай" бондууд манайд орж ирэхэд өмнөдийн худалдаачид УБ дүүргэж байлаа. Хойд солонгосын 5000 цэргийг тэр бондоор цалинжуулсан шүү дээ. Хойдын нэг ажилчин цаанаа 13 хүнийг тэжээдэг гэсэн судалгаа байсан. Эндээс яг одоо бидний амьдарч байгаа цаг үе бол "эдийн засгийн дайн" л болж байгаа. Хамгийн чухал зүйл бол мөнгө. Хэрэв хэн нэгэн өөрт чинь "алт хэрэгтэй юу ус хэрэгтэй юу", "мөнгөөр хайр сэтгэлийг худалдаж авч чадахгүй", "баян хүнийг балаг тойрохгүй" гэх мэтийн сургаал үг ярьж байгаа бол тэр хүн нэг бол маанаг, эсвэл маш зальтай нэгэн. Мэдээж энэ дайнд улс орноороо хамтдаа нэг тал болох ёстой атал, эрх мэдэлтэй хэсэг нь өөр хоорондоо, эсвэл гадаадын хэн нэгэнтэй хамтарч Монгол нийт олонхийн эсрэг ажиллаж мөнгөтэй болж байгаа...
Энэ зурийн хариуд бусад улс орнууд ямар үйлдэл гаргах нь сонирхолтой.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Мийгаа (зочин)

Face Twitert ingeed oruulwal od bolsoo xixi

Модон Хүн

Мийгаа хаха талархлаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)