<b:if cond='data:blog.homepageUrl == data:blog.url'>Амьдралын Утга Учир <b:else/>data:blog.pageNameАмьдралын Утга Учир </b:if> : Бичлэг нь Хаана байна вэ?
Subscribe:
$gogo_blog_widget_section_second-row_79429$

Бичлэг нь Хаана байна вэ?

Төрийн албаныхан нэгнээ гудамжинд хутгалж алжээ. Харин хутгалсан этгээд жинхэнэ Монгол хээгүй, гүндүүгүй эрийн бахдам үг хэллэгээр "унахаар нь өшиглөсөн" чинь үхсэн юм байх. Яг л хэвтэрт ортол нь зодоод "хэд алгадсан" гэж мэдүүлэг өгдөгтэй ижил. Сонирхолтой нь, гудамжны камерт бичигдсэн гэх боловч одоо хүртэл бичлэг нь нийтэд ил болоогүй л байна. Ер нь ийм төрлийн бичлэг ил болж байсан тохиолдол нэгийг л үзэж байсан. Харин Оросод гэхэд Путиныг эсэргүүцэгч Немцовын алуулж байгаа гудамжны камерны бичлэг тэр дуруйдаа томоохон гэх сувгуудаар цацагдаж байв. Америкт бол надаар хэлүүлэлтгүй ойлгомжтой биз дээ. Гэтэл яагаад Монголд иймэрхүү мэдээ маш удаж байж цацагддаг юм бол? Рио Тинто шиг санагдаж байна, төлөөлөгчид ирээд нэг нь шөнөдөө зүрх нь хаагдаж нас барахад, хамт явсан нэг нь твиттерт жиргэж (манайд шөнө гэхээр Америкт өдөр) хэрэг болсоны өглөө нь Вашингтон хотын сониноос орчуулгын мэдээллүүд хүрч байсан. Албан ёсны тайлбар хэзээ хойно бүгд мэдсэний дараа гарч байсан. Монголчуудын сэтгэхүй, сэтгэл зүй иймэрхүү мэдээнд бэлэн болоогүй, дасаагүй байгаа гэж үү? Тэгэхээр өнөөгийн төр засгийн байгаа байдал, жирийн иргэдийн байгаа байдал, нийгмийн уур амьсгалыг харахад ардчилалд ч гэсэн бэлэн болоогүй байсан (байгаа) юм биш үү?
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)