<b:if cond='data:blog.homepageUrl == data:blog.url'>Амьдралын Утга Учир <b:else/>data:blog.pageNameАмьдралын Утга Учир </b:if> : Хараа
Subscribe:
$gogo_blog_widget_section_second-row_79429$

Хараа

Хариултыг нь Ирээдүйд Олж Мэдье

Хүүхэд, залуусын дунд харааны шил зүүх нь загварлаг байдлын илрэл болсон юм уу даа. Шаргал нарийн хүрээтэй, дугуй хэлбэртэй нүдний шил эмэгтэй хүмүүсийг төрөлхийн байдлаас нь илүү дур булаам бас ухаантай болгон харагдуулах юм.

Жилийн өмнө хараагаа шалгуулснаас хойш гэрэлд мэдрэмтгий болсон. Энэ жил намрын нарыг аймшигтай хурц гэдгийг анзаарав. Харин хөгшин хүмүүс яагаад эрт босдог, нойргүйддэг нь нүдээр дамжиж тархи гэрлийг мэдрэхтэй холбоотой юм байна. Нас нэмэх тусам нүдний болор зузаарч, нарын гэрэл мэдрэх нь багасч, үүнээс болж биологийн цаг алдагддаг гэнэ. Мөн альцхаймерын өвчин туссан хүмүүст биологийн цагийн алдагдал илүү ажиглагддаг гэнэ. Тэгэхээр эмнэлэгт дусаасан эмнээс болж миний нүдний болорт ямар нэг өөрчлөлт орсон юм болов уу. Эмч бол хараа муудснаас өөрөөр бусад нь зүгээр байна гэсэн... Хариултыг ирээдүйд олж мэдэх байх...

Манай олон эмээ нарын нэг альцхаймер туссан. Сонин шүү, дөнгөж мэнд мэдэлцээд яриа өрнөж байгаад хэсэгхэн завсарлахад дахиад өө "модон хүн" ирчихсэн үү, гэх нь... Гэхдээ үүнээс сонин нь тэр хүн тархи, мэдрэлийн эмч байсан нь...

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)