<b:if cond='data:blog.homepageUrl == data:blog.url'>Амьдралын Утга Учир <b:else/>data:blog.pageNameАмьдралын Утга Учир </b:if> : Хүн хөдөлж байвал орлоготой байх ёстой
Subscribe:
$gogo_blog_widget_section_second-row_79429$

Хүн хөдөлж байвал орлоготой байх ёстой

Хүн хөдөлж байвал орлоготой байх ёстой

Японы "Нэгэн дээвэр дор" уран сайхны кинонд эмэгтэй дүү нь гэрийнхэндээ тус болохоор шөнийн цэнгээний газарт ажилд ордог. Саяхан тэр талаар баримтат кино үзэхэд энэ нь зүгээр хэвийн үзэгдэл гэдгийг харсан. Бүр britney spears, ariana grande зэрэг олны танил хүмүүс насанд хүрээгүй байхдаа хэрхэн хагас нүцгэн шахуу гарч байгаатай зүйрлэсэн. Мөн бүр бага насны охидын  мөнгөн шагналтай миссийн тэмцээн... Тэндээс юу гэж ойлгосон бэ гэхээр эмэгтэй, насанд хүрээгүй гэдэг утгаар биш, "хүн" гэдэг утгаар бусдад тустай, хэрэгтэй хөдөлмөр хийж байгаа учраас цалинжуулах ёстой. youtube гэхэд энэ жилийн хамгийн орлоготой суваг нь 7 настай хүүхдийнх байна. Харин энэ гарцыг хэрхэн яаж бий болгож байна вэ, бий болгох вэ.

Өнөөгийн ЗГ иргэдээ орлоготой байлгахын тулд Япон руу ажиллах хүч гаргана гэж нэг хэсэг шуугисан. Үнэндээ ажил хэрэг болчихсон зуучлагч компаниудын ажлыг өөрсдөө хийсэн мэт дүр эсгэх гэж оролдсон бололтой, үр дүн нь айхтар мэдэгдээгүй. Ер нь үе үеийн ЗГ-ууд байнга гадаад руу ажиллах хүч гаргахаар яриа хийж байдаг. Үр дүнд хүрдэггүй...

Хувь хүмүүсийн тухайд бид нэгнээ үнэлж чаддаггүй. Жишээ нь наад зах нь америк кинонд ахлах ангийн хүүхдүүдээр хүүхдээ харуулахын тулд цагийн 10, 20$ өгч байгаа тухай гардаг. Зарим нь хүүхдийнхээ дэггүйтлийн төлөө уучлалт гуйгаад илүү мөнгө өгдөг. Гэтэл манайхан бүгд л америк кинонд дуртай хэрнээ, хүүхэд харах ямар төвөгтэй гэдгийг мэддэг хэрнээ хүний өмнөөс хүүхэд төрүүлсэн мэт бусдаар үнэгүй харуулах санаа байдаг. Бас рок, метал тоглолтууд дээр ч тасалбарын үнийн талаар сонин зүйл одоог хүртэл яригддагийг хараад гайхсан. 10 жилийн өмнө яригддаг байсан зүйл одоо ч агуулга нь өөрчлөгдөөгүй нетэд яригддаг гэхээр улс маань үнэхээр ядуу гэдгийг улам бүр мэдрэгдэнэ. Гэтэл яг эсрэгээрээ 10 жилийн өмнө мөнгө цацдаг байсан хүн одоо бүр ч илүүг цацдаг болсон гэхээр үгүй ч юм шиг. Ямар ч л байсан нас, хүйс харгалзахгүй хүн хөдлөх ёстой, түүнийг нь зөвхөн мөнгөөр урамшуулах хэрэгтэй.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)